Дэлхий даяар жил бүр үнэ төлбөргүй явагддаг ногоон картын сугалаанд Монгол улсын иргэн хэнч байсан оролцох эрхтэй.

DV-2013 Сугалаа XI сарын 05-нд дуусах тул та амжиж бүртгүүлээрэй!

 

 

GreenCard Lottery

АНУ-н төрийн департаментээс жил бүр зохион байгуулдаг олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөр буюу НОГООН КАРТ (АНУ-д гэр бүлээрээ насан туршид зорчих, оршин суух эрх)-н сугалааны энэ жилийн (DV2013) бүртгэл X/04 – XI/05 хооронд явагдаж байна.  Энэхүү сугалаа нь компьютерийн системээр явагддаг ба нийтдээ 55000 хүртэл виз олгодог. Нийт олгогдох визийг газарзүйн зургаан бүсийн дунд хуваарилдаг ба бүс дотороо нэг улсад тухайн жилд олгох нийт визийн 7 хүртэл хувийг хожих боломжийг хувиарласан байдаг байна.                     

Манай улсаас өнгөрсөн жил буюу DV2012-д 209 гэр бүл, 2009 онд 279, 2008 онд 144, 2007 онд 191 гэр бүл энэ сугалаанд хожсон байдаг,  NIGERIA улсаас 6024 хүн өнгөрсөн жил хожсон байна.  Хожигсдын тоо нь сугалаанд бүртгүүлсэн хүний тоотой шууд хамааралтай байдаг.

Сугалаанд АНУ-д их хэмжээний цагаачидтай ХЯТАД, ЭНЭТХЭГ, АНГЛИ, КАНАД, БРАЗИЛ, ВЬЕТНАМ, ПОЛЬШ, СОЛОНГОС зэрэг 20 гаруй улс оролцох эрхгүй байдаг.  Энэ сугалаанд оролцоход маш энгийн шаардлагуудыг тавьдаг ба Монгол улсын иргэн хэнч байсан оролцох боломжтой.  

Ногоон картны сугалааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын Төрийн Департментын албан ёсны http://travel.state.gov вэб хуудаснаас авна уу. 

АНУ-ын Монгол дахь ЭСЯамны вэб хуудас http://mongolian.mongolia.usembassy.gov/dv/


Бүртгүүлэхэд анхаарах зүйлс

Бүртгүүлэхэд иргэний ямар нэг бичиг баримт хэрэг болохгүй. Гол нь таны мэдээлэл таныг гэрчлэх бичиг баримттай яг таг таарч байх ёстой. Хэрэв та сугалаанд шалгарсан тохиолдолд таны сугалаанд бүртгүүлсэн үеийн мэдээлэл, бичиг баримтыг үндэслэн танд болон танай гэр бүлд виз олгоно.

Фото зураг шаардлагын дагуу бэлтгэгдсэн байх ёстой. Гэр бүлийн бүх гишүүдийн фото зураг заавал байх ёстой. Манай бүртгэлийн төв дээр ирж фото зурагаа авахуулна.

Нэг хүн тухайн жилийн сугалаанд нэгл удаа бүртгүүлнэ. Хэрэв дахин бүртгүүлвэл өмнөх болон сүүлд бүртгүүлсэн бүртгэлүүд бүгд хүчингүй болно.

Та 21 нас хүрээгүй ганц бие бол эцэг эхийн нэр дээр бүртгэгдэж болно.


Мэдээллийн төвөөс танд үзүүлэх үйлчилгээг эндээс үзнэ үү!

Манай хаяг: Салбар 1. 1-р хороолол, САППОРО дахь "НАМИР" төвд

Утас: 91224750, 96685234, 99158995. Имэйл: dv2011@nogooncard.mn
Ажиллах цагийн хуваарь:  Ажлын өдрүүдэд 10-20 цаг, Амралтын өдрүүдэд 11-19 цаг хүртэл ажиллана.


БОЛОМЖ!


Дуусах хугацаа 2010.11.05

ЗӨВЛӨМЖ:

Энэ жилээс эхлэн 30 хоногт багтаан сугалаа явагддаг болж байгаа тул сугалаанд та эртлэн бүртгүүлэхийг зөвлөж байна, оройтож буюу дуусах үед нь бүртгүүлэх үед дэлхий даяар тухайн системд хандаж байгаагын улмаас системийн гацалт, доголдол тохиолддог тул бүртгүүлж амжихгүй үлдэх аюултай.


Oнлайн туслах



DV Lottery Winner

АНУ-н Конгрессоос баталсан Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийг Төрийн департамент жил бүр зохион байгуулдаг бөгөөд тус хөтөлбөрийг цагаачлал ба харъяаллын тухай хуулийн (ЦХТХ) 203(c) хэсэгт заасан нөхцлийн дагуу хэрэгжүүлдэг. 1990 оны Цагаачлалын тухай хуулийн 131 дүгээр хэсэг (Pub. L. 101- 649), ЦХТХ-ийн нэмж өөрчлөгдсөн 203 дугаар хэсэгт “олон үндэстний цагаачид” хэмээх цагаачдын ангиллын талаар заасан. ЦХТХ-ийн 203(c) хэсэгт АНУ- руу цагаачид бага гардаг улсын иргэдэд зориулж санхүүгийн нэг жилд 55,000 хүртэл олон үндэстний виз (DV) олгохоор заажээ.